Узбекистанд улирлын томууг эмчлэх сиропон эм уусны улмаас 18 хүүхэд нас барсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Комсомольская правда сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгийн Marion Biotech компанийн үйлдвэрлэсэн "Док-1Макс" сиропон эмийн найрлагад этиленгликоль гэх хорт бодис агуулагдсан байсан нь 18 хүүхэд хордож нас барах шалтгаан болсон гэдгийг шинжээчид тогтоосон байна.
Тиймээс Энэтхэгийн энэ эмийг импортолдог Узбекиийн компани , "Эм бэлдмэлийн стандартчлалын эрдэм шинжилгээний төв"-ийн холбогдох албан тушаалтнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэд одоо урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа бөгөөд эм бэлдмэл борлуулах журмыг зөрчсөн гэсэн заалтаар 15 хүртэлх жилийн хорих ял сонсож болзошгүй гэнэ. Мөн олон хүүхдийн аминд хүрсэн "Док-1Макс" эмийг Узбекистан даяар бүх эмийн сангуудаас эргүүлэн татжээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545998