Нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг нэрлэжээ


2019 оноос хойш маш их зүйл өөрчлөгдсөн ч америкуудыг үхэлд хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь зүрхний өвчин, хорт хавдар байна. Энэ талаар 2019-2023 он хүртэлх нас баралтын эхний 10 шалтгааныг саяхан гаргасан тайланд дурдсан  байна.
1.Зүрхний өвчин, хорт хавдар нь нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна
100 гаруй жилийн турш зүрхний өвчин АНУ-д нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар ирсэн. Хэдийгээр 2009 оноос хойш зүрхний өвчин, хорт хавдрын өвчлөл ерөнхийдөө буурсан ч сүүлийн таван жилд 650 мянга гаруй америк хүн зүрх судасны өвчнөөр нас баржээ. Үүний нэгэн адил хорт хавдар нь нас баралтын тэргүүлэх хоёр шалтгааны нэг байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байна. Өнгөрсөн онд уг өвчний улмаас  АНУ-д 613 мянга гаруй хүн нас баржээ.
2. Коронавирус нь хүний амь нас эрсдэхэд нөлөөлж байна
Хэдийгээр нас баралтын түвшин буурсан ч шинэ судалгаагаар ердөө дөрөвхөн жилийн дотор COVID АНУ-д сая гаруй хүний аминд хүрсэн байна. Эмори их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлалын тэнхимийн эрхлэгч  Жоди Гүст COVID нь үхлийн гурав дахь тэргүүлэх шалтгаан болсон хэмээжээ. 2023 он гэхэд COVID нь нас баралтын эхний 10 шалтгааны сүүлийн байранд орж байжээ.
3. Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн, архи уусны улмаас нас барах явдал нэмэгдэж байна
Мансууруулах бодисны тунг хэтрүүлэн хэрэглэх нь COVID-ийн оронд 2020, 2021 оныг эс тооцвол жил бүр нас баралтын гуравдугаарт бичигддэг. "2019-2023 он хүртэл нас баралтын түвшин 26 хувиар өссөн байна.
4. Элэгний хатуурал
Үүний зэрэгцээ, элэгний архаг өвчин, элэгний хатуурал нь 2019 онд нас баралтын 11 дэх тэргүүлэх шалтгаан байсан бол 2023 он гэхэд нас баралтын түвшин энэ хугацаанд 15 хувиар өссөн байна. Архидан согтуурах, архаг таргалалт зэрэг нь элэгний өвчлөлд нөлөөлдөг гэж судлаачид хэлж байгаа ч нас баралтын өсөлтөд юу нөлөөлж байгааг тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байгаа аж.
5. Амиа хорлолт
Шинэ судалгаагаар 2023 он гэхэд амиа хорлолтоос үүдэлтэй нас баралт 10 гол шалтгааны тоонд багтсан байна.  2023 онд 100,000 хүн тутмын 14,1 нь амиа хорлож нас барсан бол 2019 онд 13,9 байжээ.
Эдгээр үхлийн ихэнхийг урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Америкийн Зүрхний Ассоциаци ихэнх зүрхний өвчин, цус харвалтын нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Америкийн Хавдрын Нийгэмлэгээс саяхан хийсэн судалгаагаар хорт хавдраар нас баралтын бараг тал хувь нь амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотой гэж тооцоолжээ. Вакцинууд нь уушгины хатгалгаа, томуу зэрэг COVID эсвэл амьсгалын замын вирусийн хүнд халдвраар нас барах эрсдлийг эрс бууруулж, ХПВ-ын халдвар болон холбогдох хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Эрүүл амьдралын хэв маяг нь ямар ч шалтгаанаас болж нас барах эрсдлийг бууруулдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Эх сурвалж: Yahoo lifestyle
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид