Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх-судасны өвчлөл


Монгол улсын хүн амын нас баралтад халдварт бус өвчлөлийн эзлэх хувь өндөр байна.
 ДЭМБ-аас гаргасан тодорхойлолтоор ямар нэгэн тодорхой хүчин зүйлийн нөлөөллийн улмаас үүсч, тухайн хүний биеийг хямрааж өвчлүүлдэг өвчнийг халдварт бус өвчин хэмээн нэрлэдэг.  Халдварт бус өвчин нь хүний амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, удамшил болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж зэрэг олон шалтгаанаас хамааран үүсдэг байна.
 Дэлхийн улс орон бүр хүн амын нас баралтын үндсэн шалтгааныг нарийвчлан авч үздэг билээ. Нас баралтын тэргүүлэх шалтгааныг тогтоосноор төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад зориулсан аливаа үйл ажиллагаанд чиглэл өгөхөөс гадна иргэдийг эдгээр өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлснээр хүн амын дундаж наслалтыг уртасгах, амьдралын чанарыг ч нэмэгдүүлэхэд нөлөөлдөг.
Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх-судасны өвчлөл
Манай улсын хувьд Зүрх судасны өвчлөл сүүлийн жилүүдэд нас баралтын шалтгааныг тэргүүлж байна гэдгийг албаны судалгаа, баримтууд харуулж байгаа юм. Зүрх- судасны тогтолцооны өвчин хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт, хүн амын нийт нас баралтын шалтгааны нэгдүгээрт байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
2017 онд хүн амын нас баралтын шалтгааны
34.2% зүрх-судасны тогтолцооны өвчин,
25.5% хавдар,
 16.6% өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан,
 7.3% хоол боловсруулах тогтолцооны өвчин,
3.8% амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байгаа бөгөөд нийт нас баралтын шалтгааны 87.4% ногдож байна.
 2017 оны нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанаас авч үзвэл жилд дунджаар 5000-5500 гаруй хүн буюу нас барсан 3 хүний нэг нь зүрх-судасны тогтолцооны өвчин, 4 000 гаруй хүн хавдараар,
2500 гаруй хүн буюу нас барсан 6 хүний нэг нь гэмтэл хордлого ба гадны шалтгаантай байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан “Эрүүл мэндийн үзүүлэлт -2017”-д дурджээ.
Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх-судасны өвчлөл
ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гадна  ДЭМБ-аас Монгол Улсын хүн амын нас баралтын 50 шалтгааныг нэрлэжээ. Эдгээр шалтгааны эхний 10-ыг хүргэе.
  1. Зүрхний титэм судасны нарийсал
  2. Цус харвалт
  3. Элэгний хавдар
  4. Элэгний өвчлөл
  5. Сүрьеэ
  6. Амиа хорлолт
  7. Ходоодны хорт хавдар
  8. Уушгины хорт хавдар
  9. Зам тээврийн осол
  10. Улаан хоолойн хорт хавдар орсон байгаа юм. Эдгээр өвчнүүд нь эрт
оношлогдсон тохиолдолд бүрэн эмчлэгдэх бололцоотой. Харамсалтай нь манай улсын хүн амын дунд тогтмол эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдах нь харьцангуй бага байдаг төдийгүй өвчний үндсэн шалтгаан болсон архи, тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаад асуудлын гол оршиж буй юм. Иймээс хүн бүр өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг хорт зуршлуудаас татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтын зарчмыг эрхэмлэж, амьдралын аж төрөх зөв хэмнэлийг сонгосноор эрсдэлт өвчлөлүүдээс өөрсдийгөө сэргийлэх боломжтой гэдгийг сануулах байна.
Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх-судасны өвчлөл
Хэрэв та ДЭМБ-аас гаргасан Монгол улсын хүн амын нас баралтын 50 шалтгааныг бүрэн эхээр нь харахыг хүсвэл ЭНД дарна уу.
Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийн үзүүлэлт-2017
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан