Дэлхий даяар COVID-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 305 саяыг давж, 5 сая гаруй хүн нас барлаа

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр ням гаригийн өглөө дэлхийн хэмжээнд COVID-19 коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 305 сая 197 мянга 002 болсон байна. Дэлхий дахинд COVID-19-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5 сая 484 мянга 487 хүн нас баржээ.
COVID-19-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудыг АНУ, Энэтхэг, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна.
АНУ-д 59 сая 767 мянга 221 хүн COVID-19 халдвар авч, 837 264 хүн нас баржээ. Энэтхэгт халдварын тохиолдол 35 сая 528 мянга 004, нас барсан хүний тоо 483 790 болжээ. Харин Worldometer порталын мэдээлснээр Бразилд 22 сая 499 мянга 525 хүн халдвар авснаас 619 981 хүн нас баржээ.
Worldometer-ийн мэдээлснээр ням гаригийн өглөөний байдлаар дэлхийн хүн амд ногдох нас баралтын түвшин 705.9 байна. АНУ-д 1 сая хүн амд 2572, Энэтхэгт 345, Бразилд 2886 хүн нас баржээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан