Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр


Хавдар бол чимээгүй тахал.  Учир нь дэлхий дахинд жилд  18,1 сая хавдрын тохиолдол бүртгэгдэж  9,6 сая хүн амиа алддаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл 6 нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгааны улмаас энэ хорвоог орхидог байна.   
Харин Монгол улсын хувьд хорт хавдар хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болоод байна. 2018 оны байдлаар 100 000 хүн тутамд хорт хавдрын өвчлөлийн 248.8 тохиолдол, нас баралтын 187.8 тохиолдол ноогдож байна. Сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний хорт хавдар байжээ. 
 
Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хорт хавдрын нийт тохиолдлын 30-50 хувиас сэргийлэх боломжтой гэж үздэг. Үүнд амьдралын эрүүл сонголт, эрт илрүүлэлт, эмчлүүлэх гээд хувь хүнээс шалтгаалсан үйл ажиллагаа хамгийн чухал аж.     
 Share Tweet Share Share

000000Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан