Цусны шинжилгээгээр хорт хавдрыг илрүүлэх боломжтой болно

Цусны шинжилгээгээр хорт хавдрыг илрүүлэх боломжтой болно

 

Хорт хавдрын тухай таагүй баримтуудын нэг нь таныг юу ч мэдээгүй байтал хорт хавдраар өвчилчихсөн байдаг явдал юм.
Хэрэв та маммограмм, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ гэх мэт хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй бол олон арван төрлийн хорт хавдрын аль нэг нь таны бие махбодид мэдэгдэлгүйгээр тархаж байж болно. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөж магадгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.
Учир нь, цусан дахь хорт хавдрын эсүүд урсдаг ДНХ-ийн хэсгүүдийг илрүүлдэг цусны шинжилгээгээр хорт хавдрыг илрүүлэх боломжтой гэнэ. Энгийн цуснаас ч эмч нар өвчтөн нь хорт хавдартай эсэх, эдгээр хорт хавдар нь биеийн хаана байгааг олж мэдэх боломжтой юм байна. Тухайлбал, энэ жил 6600 гаруй хүнийг хамруулсан судалгаагаар олон төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх (MCED) шинжилгээг ердийн тусламж үйлчилгээний стандартад нэмснээр өвчтөнүүдээс илрүүлсэн хорт хавдрын тоог хоёр дахин нэмэгдүүлсэн болохыг тогтоожээ. Америкийн Хавдрын Нийгэмлэгийн мэдээлснээр зөвхөн Невада мужид 2024 онд 18,250 шинэ хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж, 5,440 хүн нас барна гэсэн тооцоо гарчээ.
Эх сурвалж: The Nevada Independent
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан