Японы "Тошиба" корпораци хорт хавдрыг эрт оношлох технологи бүтээж байна. Уг технологи нь дусал цуснаас 13 төрлийн хорт хавдрыг 99 хувийн нарийвчлалтайгаар оношилно. Бусад технологийн компанитай өрсөлдөх давуу тал нь өндөр хувийн нарийвчлал байх аж. Хорт хавдрын үндэсний судалгааны хүрээлэн, Токиогийн анагаах ухааны их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа оношлогооны аргаа ирэх жил гэхэд зах зээлд нэвтрүүлнэ гэж "Тошиба"-ийн төлөөлөгч мэдээллээ. Хоёр цагийн хугацаанд хавдрыг оношлох уг технологи 22 мянган иен буюу ойролцоогоор 180 ам.долларын үнэтэй байх гэнэ.
Eagle.mn