Ахуйн газанд хордсон бол



Нийслэлийн онцгой байдлын газраас газыг аюулгүй хэрэглэх, хордсон үед авах арга хэмжээний талаар зөвлөмж хүргэж байна. Ахуйн хийн найрлагад бутан, пропан, хүхэр зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй хортой химийн бодис агуулагддаг тул хордлогын шинж тэмдэг ихэсвэл зүрх зогсож үхэлд хүргэх аюултай тул яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. 

Ахуйн газанд хордсон үед авах арга хэмжээ: 
  • Хордсон орчноос хурдан гаргах, цонхыг онгойлгох
  • Амьсгалын дутмагшилд орсон эсэхийг шалгана, ухаан алдсан амьсгал зүрх судасны дутагдалд орсон байвал хиймэл амьсгал, зүрхэнд нь иллэг хийх
  • Хүнд үед яаралтай эмнэлэгт хүргэх
  • Түргэн тусламж дуудах.
Угаартсан үед ямар арга хэмжээ авах вэ?
  • Угаарын хийгээр хордсон хүний гол эмчилгээ бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах байдаг.
  • Хэрвээ угаарын хийн хордлого үүссэн хэмээн сэжиглэвэл угаарын хийтэй орчноос гаргаж цэвэр агаартай орчинд гаргах, шингэн зүйл сайн уулгах, дулаан байлгах хэрэгтэй.
  • Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж авах шаардлагатай. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан