Нойрмоглох нь биед төмөр дутагдсаны шинж

Бие организмд шаардлагатай төмрийн хэмжээ хэвийн байх нь чухал аж. Төмөр нь хүчилтөрөгчийг бүх эрхтнүүдэд хүргэж, тэндээс нүүрстөрөгчийн давхар ислийг гаргадаг. Биед тань төмөр дутагдаж байгаа эсэхийг эмчид хандалгүйгээр дараах мэдэх шинж тэмдэг нь нойрмоглох юм.
Та хангалттай унтсан ч ядарсан хэвээр, өдөр нойр хүрч байвал энэ нь төмөр дутагдалтай байгаагийн шинж юм. Мөн анхаарал сулрах, уншиж ойлгосон зүйлээ хормын дотор мартаж, дэлгүүрээс юу юу авах гэж орсноо, хөргөгчөө юу авахаар онгойлгосноо мартах зэрэг нь анхаарууштай шинж тэмдэг юм. Эмчид үзүүлж, зааврын дагуу шаардлагатай төмөр, амин дэмээ нөхөөрэй.
Мөн төмөр дутагдсанаас болж бие организмд гарсан өөрчлөлтөөс болж хүн байнга ханиад томуунд өртдөг. Гэхдээ тамхи татдаг бол цусанд тань төмөр хэвийн, бүр илүү байдаг аж. Үүний шалтгаан нь утаанд хордсон бие организмын гемоглобин нэмэгддэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь хэвийн зүйл биш! Никотинтой нийлсэн гемоглобины эсүүд үхэж, хүчилтөрөгч дамжуулж чадахгүй болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан