Хордсон зөгийнөөс гарсан бал хүмүүст аюултай гэв

Пестицидээр хордсон зөгийнөөс гарсан бал аюултай байж болзошгүй тул лабораторид шалгасан балыг л хэрэглэх нь зүйтэй гэж Оросын агрохимичид болон зөгий үржүүлэгчид зөвлөсөн талаар Риа новости мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, пестицидэд хордсон зөгий шууд үхэлгүй, зөгийн үүрэндээ ирсэн тохиолдолд зөгийнөөс халдвар дамжина гэж “Немчиновка” холбооны судалгааны төвийн үр тарианы технологи  болон биохимийн лабораторийн эрхлэгч Михаил Кузьмич ярьжээ. 

Энд дуулгахад, энэ зун Оросын Удмурти, Марий Эл, Саратовск, Ульяновск, Липецк, Курск мужууд болон Алтайн хязгаарт зөгий олноороо мөхсөн тохиолдол хэдэнтээ гарсан. Энэ нь чанаргүй пестицид хэрэглэснээс үүдэлтэй гэж Оросын хөдөө аж ахуйн хяналтын газраас мэдээлж байлаа. 
 
Г.Бямбасүрэн
Shuud.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан