Ц.БУЯНЖАРГАЛ: Даралт нь ихэссэн иргэд 103 ирэхгүй болохоор "угаартсан" гэх дуудлага өгч байна

Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяны дүгнэлт, цаг үеийн мэдээллээр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн  компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал "Улаанбаатар хотын хэмжээн дэх 220 мянган өрхийн 187 мянга нь сайжруулсан шахмал түлш түлж байгаа. Угаарын хийтэй холбоотойгоор ирдэг нийт дуудлагын 70 хувь нь яндангийнхаа хаалт, сойлтыг хаасан гэх шалтгаантай байна. Сайжруулсан шахмал түлш түлж л байгаа бол яндангийн хаалтыг хэзээ ч хааж болохгүй. 
"Тавантолгой түлш" компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албанаас хийж байгаа ажлуудын нэг нь 10 мянган зорилтот өрхийн янданг хөөлөх ажлыг зохион байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар 6000 гаруй айлын янданг хөөлсөн. Хяналтын ажилчид шалгаж үзээд боломжтой гэж үзсэн айлуудын яндаг хөөлөхгүй орхиж байгаа. Мөн өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч дээр нэмэлтээр дамжуулагч суулгаад байна. Аравдугаар сарын 6-наас өнөөдрийг хүртэл нийтдээ 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрсэн гэх дохио ирсэн. Бид зорилтот бүлгийн 60 гаруй мянган айлд дамжуулагч суулгана.  Үлдсэн айлууд угаарын хий мэдрэгчээ байнгын ажиллагаатай байлгахыг хүсье" гэлээ. 
Мөн тэрбээр "Яндангийн сойлт, хаалтыг ашиглахгүй байхыг хүсье. Угаарын хийн худал дуудлага өгөхгүй байхыг хүсье. Жишээлбэл, боломжтой айл мөртлөө яндангаа хөөлүүлэх "угаартсан" гэх дуудлага өгч очуулж байна. Зарим иргэд даралт ихэссэн тохиолдолд 103 ирэхгүй болохоор "угаартсан" гэх дуудлага өгч байна. Өөрөөр хэлбэл, 103 дуудаад ирэхгүй болохоор "угаартчихлаа" гэж дуудлага өгдөг аргыг иргэд хэрэглэгдэг болсон байна.  Энэ байдлаар холбогдох газруудад чирэгдэл учруулахгүй байхыг уриалж байна" гэсэн юм.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан