Нийслэлд насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглолоо



Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Нийслэлийн нутаг дэвсгэрт электрон тамхийг ямар нэг зохицуулалтгүй, яг л сүү талх гэх мэт өргөн хэрэглээний бараа шиг худалдаалж байна. 
Хүүхэд залуучуудын эрүүл мэндэд хортой уг бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотойгоор бид нийслэлийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи болон дагалдах хэрэгслийг худалдахыг хориглож байна. 
Электрон тамхинд никотин тодорхой хэмжээгээр агуулагдсан байдаг. Энэ нь өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөөтэй, сэтгэл түгших эмгэг ихсэх, уушги цоорох зэрэг эмгэгийг үүсгэгч болж байна гэсэн судалгаа гарсан. Мэдээж үүнийг бодлогын түвшинд Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулах ёстой. Гэхдээ бид уг хуулийг хүлээж цаг алдалгүйгээр өөрсдийн хэмжээнд ийм шийдвэр гаргаж байна. 
Нийслэл хот дахь худалдаа үйлчилгээний нийтлэг журамд тодорхой өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайлбал электрон тамхи худалдан авах гэж байгаа хүний иргэний үнэмлэхийг шалгаж байж өгөх гэх мэтчилэн. Шийдвэрийн захирамж энэ сарын 22-нд баталгаажаад гарсан. Өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ гэж ойлгож болно гэв. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан