Электрон тамхи уушгины өвчний шалтгаан болжээ

Америкийн 14 мужид эмч нар уушгины үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн 94 тохиолдол бүртгэсэн бөгөөд үүний шалтгаан нь электрон тамхи гэж мэдэгджээ. 

The Washington Post сонины мэдээлснээр электрон тамхи татдаг өвчтнүүд дээрх өвчнөөр өвдөн, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зарим нь эрчимт эмчилгээний тасаг, уушгины хиймэл амьсгалын аппаратад орсон гэнэ.

Энэ өвчний 94 тохиолдол Калифорни, Иллинойс зэрэг 14 мужид бүргтгэгдсэн бөгөөд амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хөндүүрлэх, зүрхний цохилт хурдсах, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа гэнэ. Өвчтнүүд эмнэлэгт хандахаас өмнө электрон тамхи хэрэглэж байсан учир энэ нь уушгины ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй гэж эмч нар таамаглаж байгаа аж. 

Энэ нь электрон тамхины аюулгүй байдалд эргэлзэхүйц дүгнэлт гарсан анхны тохиолдол биш юм. Зургаадугаар сард Канзассын их сургуулийн эрдэмтэн Маттиас Салатегийн удирдсан судалгааны багийнхан судалгаа хийгээд электрон тамхианас гардаг уур нь амьсгалын замаас чийг гарахад саад болж улмаар уушгины ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байж болзошгүй гэж мэдэгдэж байлаа. 

Үүнээс өмнө ч электрон тамхины хор уршгийн талаарх судалгаанууд гарч байсан бөгөөд никотин агуулдаг электрон тамхинуудын зүрх судасны системд үзүүлдэг хор нь  энгийн тамхинаас гурав дахин их гэдгийг Германы эрдэмтэд тогтоож байлаа. Мөн үүнээс хоёр жилийн өмнө Грекийн эрдэмтэд никотингүй электрон тамхи зүрх судсанд муу нөлөөтэй гэж мэдэгдэж ыайсан бол Америкийн Рочестерийн их сургуулийн эрдэмтэд электрон тамхины уур шүдэнд үрэвсэл үүсгэдэг хэмээн мэдэгдэж байсан юм. 

Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан