Улирал солигдох үед үүсдэг сэтгэл гутралыг хэрхэн даван туулж, эрүүл мэндээ хамгаалах талаар мэдээлэл хүргэе. “Seasonal depression”, “Seasonal Affective Disorder” гэж нэрлэдэг энэ хямрал нь зарим хүмүүст намар, өвөлд илэрдэг бол зарим хүмүүст хавар, зунд илэрдэг байна.
Улирлын чанартай хямрал яагаад үүсдэг вэ?
Ихэнх тохиолдолд улирлын чанартай сэтгэлийн хямралын шинж тэмдэг намар, өвлийн улиралд эхэлж, хавар ойртох тусам алга болдог боловч зарим хүнд тийм байдаггүй. Зарим хүнд эсрэгээрээ хямрал хавар эхэлж, зуныг хүртэл үргэлжилдэг. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар улирал солигдох үед үүсдэг сэтгэл санааны өөрчлөлт нь нарны гэрлийн хомсдол, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой. Гэхдээ өдөр уртасч, ургамал ногоо цэцэглэж, нарны гэрэл элбэг болоод ирэхээр хямрал аяндаа алга болно.
Ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
- Уйтгар гуниг, найдваргүй байдлын байнгын мэдрэмж авна, ерөнхийдөө сэтгэлээрээ сульдана.
- Таны хийж буй зүйл сонирхолгүй санагдана
- Өдөр тутмынхаа ажлын сэдлийг олох, хийхэд бэрхшээлтэй байх
- Нойрмоглох, тайван бус болох зэрэг өөрчлөлт
- Нойргүйдэл
- Төвлөрөх, мэдээлэл санахад бэрхшээлтэй болох
- Хоолны дуршил буурах эсвэл жин хасах
- Цочромтгой болох
- Уур хүрэх, түрэмгий болох
- Үхлийн тухай бодох, эсвэл амиа хорлох тухай бодол орж ирэх
Хэрхэн даван туулах вэ?
- Аз жаргалын даавар болох серотонины ялгарлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ даавар нь хөдөлгөөн хийх үед ялгарч, хүнийг идэвхтэй, аз жаргалтай болгодог. Урин дулааны улиралд ихэнх хүмүүс агаар салхинд гарч, амарч, идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Харин намар хичээл эхэлж, ажлын ачаалал зуныг бодвол илүү нэмэгддэг байна. Ялангуяа халуун дулаан улирлаас цаг агаар хүйтрэх үед хүнд хоосон мэдрэмжүүд төрж болно. Энэ үеэр хүмүүсийн сэтгэлзүй тогтворгүй болж, илүү стресстдэг.
- Ачааллаа зохицуулж хэвших, зөв хооллох
- Таагүй асуудлыг дор бүр нь ямар нэгэн байдлаар гадагшлуулж байх хэрэгтэй. Хүнтэй ярилцаж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, уйлмаар санагдвал уйлж бай.
- Хангалттай нойр авах нь маш чухал
- Дуртай зүйлээ хий
- Хайртай хүмүүстэйгээ хамт бай. Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ байнга харилцаа холбоотой байхыг хичээгээрэй
- Ном унш
- Хөгжим сонс
- Нийгмийн ажилд идэвхтэй оролцох нь стрессийг зайлуулагч хамгийн үр дүнтэй арга юм
- Завгүй байх нь амьдралд илүү өргөн цар хүрээ, боломж байдгийг ойлгуулах шилдэг арга