Хүний нуруунд 26 нугалам байдаг .Хүзүүний C1-C7 шохойлжилтод өртөмтгий, Сээр нурууны T1-T12 гулзайлт муруйлт бөгтөр үүсэх нь элбэг, Бүсэлхий нурууны L1-L5 суулт өгч Суудлын мэдрэлийн хам шинж үүсгэдэг, Ууцны S1-S5 гэсэн ерөнхий бүтэцтэй байдаг.
Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг захын мэдрэлийн 31 хос мэдрэл байдаг.Эдгээр захын мэдрэлийн судасууд дарагдсанаар үе болгон дээр дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.
Хүзүүний С2 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.
Хүзүүний С3 үе хоорондын мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.
Хүзүүний С4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Дал ,мөр лүү хөшиж өвдөх зовиур илрэнэ.
Хүзүүний С5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Хоолой өвдөх сөөх зовиур илэрнэ.
Хүзүүний С6 Хүзүү хөших, гар бадайрах шинж илрэнэ.
Хүзүүний С7 үе хоорондын мэдрэл дарагдахад: Мөр , тохой чилэх зовиур илэрдэг тус тус илэрдэг.
Сээр нурууны T1-T2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Гар сарвууны өвдөлт, Шуу , сарвуу , бугуй , хурууны өвдөлт, амьсгалын бэрхшээл , астм, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ.
Сээр нурууны T3-T4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Уушги цээж болон амьсгал саадтай байх , Цөсний хүүдийн эмгэг , цөсний өтгөрөх, арьсны тууралтын шинж илрэнэ.
Сээр нурууны T5-T6 үе хоорондын мэдрэл дарагдахад: элэгний эмгэг, цусны даралтын эмгэг, цуман хангамж багасна, Хоол шингээлт муудах , цээж хорсох, зовиур илрэнэ.
Сээр нурууны T5-T6 үе хоорондын мэдрэл дарагдахад: элэгний эмгэг, цусны даралтын эмгэг, цуман хангамж багасна, Хоол шингээлт муудах , цээж хорсох, зовиур илрэнэ.
Сээр нурууны T7-T8 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,12 нугалаа гэдэс , дэлүүний үйл ажиллагаа муудах, дархлаа сулардаг.
Сээр нурууны T9-T10 үе хоорондын мэдрэл дарагдахад:Харшил , таргалалт , бөөрны эмгэг, судасны хатууралууд үүсдэг.
Сээр нурууны T11-T12 үе хоорондох мэдрэл дарагдахад:Бөөр шээсниы зам, экзем , цэврүүт тууралт, нарийн гэдэс, тунгалгын урсгал , гэдэс дүүрэх шинж илэрдэг.
БҮСЭЛХИЙ нурууны L1 үе хоорондын мэдрэл дарагдахад:
Бүдүүн гэдэс , цавины сувгын өвчин үүсдэг.
Бүдүүн гэдэс , цавины сувгын өвчин үүсдэг.
Бүсэлхийн L2 үе хоорондын мэдрэл дарагдахад: олгой үрэвсэх, хэвлий ташаа булчингийн өвдөлт, венийн судасны өргөсөлт илэрдэг.
Бүсэлхийн L3 үемэдрэл дарагдахад: бэлэг эрхтэн, умай , давсаг, сарын тэмдгийн өвдөлт, бэлгийн сулрал, өвдөгний өвдөлтийн шинжүүд илрэнэ.
Бүсэлхийн L4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Түрүү булчирхайн үрэвсэл, нурууны өвдөлт мэдрэгдэнэ.
Бүсэлхийн L5 үе хоорондын мэдрэл дарагдахад:Нурууны доод хэсэг өгзөг ташаа , өтгөн хаталт, суудлын мэдрэлийн дарагдал, гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.й