Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг.Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай.Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайласхийх хэрэгтэй. Үүнээс гадна, ширээнийхээ нүүрээс 10-30 градусс жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтоо хөдөлгөж байвал сайн.
Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ.Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүг муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм.
Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд тун ашигтай байдаг юм.