Ямар хүмүүс урт хугацааны COVID-оор өвддөг вэ



COVID-19 тахал эхэлснээс хойш удалгүй коронавирусийн улмаас эрүүл мэндийн асуудалтай тэмцэж буй хүмүүсийн тухай мэдээлэл гарч эхэлсэн. Эцэст нь эмнэлгийн нийгэмлэг "COVID-ын дараах нөхцөл байдал" гэж нэрлэгддэг урт хугацааны “COVID”-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд судлаачид  COVID-19-өөр халдварлаад эдгэрсэн ч удаан үргэлжилсэн шинж тэмдгүүд илэрч буй шалтгааныг тогтоохыг оролдож байна. Шинэ судалгаагаар цочирдмоор олон тооны хүнд удаан хугацааны туршид COVID-оос үүдэлтэй шинж тэмдэг илэрсээр байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн Эрүүл мэндийн статистикийн үндэсний төвөөс гаргасан 2022 оны шинэ мэдээллээс харахад америкчуудын бараг долоон хувь нь буюу 18 сая хүн удаан хугацааны туршид COVID-той тэмцэж байна гэж мэдэгдсэн бол 3.4 хувь нь (буюу 8.8 сая) одоо ч илэрсээр байгаа гэжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас дор хаяж хоёр сар шинж тэмдэг нь  үргэлжлэхийг  урт хугацааны COVID гэж тодорхойлдог. Мэдээллийн дагуу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү удаан хугацаанд COVID-ийн шинж тэмдэг илэрч байсан бөгөөд эмэгтэйчүүдийн 4.4 хувь нь урт хугацааны COVID-тэй гэж хариулсан бол эрэгтэйчүүдийн 2.3 хувьд илэрсэн байна.

Бид өнөөг хүртэл урт хугацааны COVID-ийн талаар юу мэдсэн бэ?
Царт тахлын эхэн үед урт хугацааны COVID-ийн талаар, тэр дундаа энэ нь бодитой эсэх талаар олон асуулт байсан. Энэ долоо хоногийн эхээр "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар удаан хугацааны COVID-тэй болон халдваргүй 273 хүний дархлааны тогтолцоог танилцуулж, миелоид эс (ясны чөмөгний эд) болон лимфоцит (цусны цагаан эсийн нэг төрөл) "илт ялгаатай" болохыг илрүүлжээ. “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэг судалгаанд COVID-19-тэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмгэггүй 531 хүний олон эрхтний MRI шинжилгээг хийсэн байна. Судлаачид COVID-19-тэй хүмүүсийн уушиг, тархи, бөөрөнд  вирусийн улмаас эмнэлэгт хэвтээгүй хүмүүсийг бодвол илүү их  асуудал байгааг тогтоожээ.

Зарим хүмүүс бусад хүмүүсээс илүү удаан хугацаагаар COVID-ээр өвддөг үү
Үүнийг одоог хүртэл судалж байгаа боловч CDC-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад дараах хүмүүс удаан хугацааны туршид COVID-оор өвчлөх эрсдэлтэй байна.
- 35-49 насны насанд хүрэгчид.
-Дунд болон жижиг хотын болон нийслэлийн бус дүүрэгт амьдардаг насанд хүрэгчид      
-Эмэгтэйчүүд.
Ерөнхийдөө та хэдий чинээ их өвдөнө, төдий чинээ байнгын шинж тэмдэг илрэх магадлал өндөр байдаг гэдгийг судлаачид анхааруулж байна. Мөн ахмад настан, вакцин хийлгээгүй, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, айдас, сэтгэлийн хямрал, астма болон аутоиммун өвчин зэрэг өвчлөлтэй байх нь урт хугацааны COVID-оор өвдөх шалтгаан болох аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан