ДЭМБ: “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдлээ

Дэлхийн хэмжээнд долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 13 хүртэлх хугацаанд 1.4 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 2.3 мянга гаруй хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоог өмнөх 28 хоногтой харьцуулахад 63хувиарнэмэгдэж, нас барсан хүний тоо 56хувиар буурсан тухайДЭМБ мэдээлсэн байна. Мэдээлэлд дурдсан, дөрвөн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын 1,422,538 тохиолдол бүртгэгдэж, 2366 хүн нас баржээ.

Дэлхийн 104 улсад коронавируснийтохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас тавдугаар сарын 5-нд онц байдал дуусгавар болсон тухай зарласанхэдий ч“COVID-19 аюултайхэвээр байна" гэж тус байгууллага мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан улс орнуудад хандан "Эрт сэрэмжлүүлэх, тандалт, тайлагнах, коронавируснийхувилбаруудыг хянах, эрт эмнэлзүйн тусламж үзүүлэх, өндөр эрсдэлтэй бүлгийн вакцинжуулалтыг нэмэгдүүлэх, агааржуулалтыг сайжруулахыг" уриалжээ.

Коронавируснийомикронбүлгийн “EG.5”хувилбарын тархалт нэмэгдэж байгаа бөгөөд наймдугаарсарын 17-ны байдлаар дэлхийн 50 орондбүртгэгдээд байна. Долоо хоногийн өмнөэнэ тоо48 байжээ. Долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 13-ны хооронд Номхон далайн баруун бүс нутагт“COVID-19”-ийнөвчлөл 97 хувиар өссөн байна.ХаринЕвроп зэрэг дөрвөн бүс нутагтөвчлөлбуурчээ.Дэлхий даяарнас баралт буурч, тэр дундаа Африкт 78 хувиар буурсан байна.

Ковидын үеийн онц байдлын дэглэм дэлхий даяар 2020 онынэгдүгээрсарын сүүлээс 2023 онытавдугаарсарын 5 хүртэл үйлчилж байв. 2020 оны гуравдугаар сарын 11-нд ДЭМБ-аас“COVID-19”-ийн дэгдэлтийг цар тахал гэж тодорхойлсон билээ. Тус байгууллагын цахим хуудсанд мэдээлснээр,2023 оны наймдугаар сарын 16-ны өдрийнбайдлаарнийт 769,774,646 халдварын тохиолдол бүртгэгдэж, 6,955,141 хүн нас баржээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус энэ сарын 5-нд Женевт хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, нас барсан хүмүүсийн бодит тоо 20 саяас давсан гэжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан