Дэлхий даяар коронавирусний халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 5000 орчмоор нэмэгдэж, 198 мянга давсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 85530 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2878196 болсон бол 4982 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 198668-д хүрсэн байна.
Халдварын хамгийн олон буюу 1359380 тохиолдол Европт бүртгэгдсэн байна. Тус тивд 124525 хүн нас баржээ.
Коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ гуравдугаар сарын 11-нд зарласан билээ.