“COVID-19” алдагдсан гэх баримт олдсонгүй

“COVID-19” алдагдсан гэх баримт олдсонгүй

 

АНУ-ын тагнуулын алба Хятадын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгээс “COVID-19” гэх цар тахал алдагдсан гэсэн нотлох баримт олоогүй тухай конгресст хүлээлгэн өгсөн тайландаа дурджээ . "Уханийн вирус судлалын хүрээлэн цар тахлаас өмнө SARS-CoV-2 эсвэл ойр төрлийг нь судалж байсан тухай гэрчлэх баримт мөн тус хүрээлэнгийн ажилтнуудаас вирус алдагдсан гэх ямар нэгэн шууд гэрчлэх баримт бидэнд олдоогүй" хэмээн баримтад тэмдэглэжээ. Мөн Уханийн хүрээлэн генийн инженерийн судалгаа явуулж байсан ч туршилтад “SARS-CoV-2” хэрэглэсэн гэдэг баримт нотолгоо байхгүй гэжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Жо Байдены засаг захиргаанд коронавирусийн үүслийг заавал тогтоохыг үүрэг болгосон хуулийн төслийг баталсан юм. Төслийг өргөн барьсан сенатор Жош Хоули нь Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинд хандан коронавирус тархсан хариуцлагыг хүлээн зөвшөөрөхийг уриалж байсан билээ.

Г.АМАРСАНАА

https://dnn.mn/covid-19-%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B3%D0%B4%D1%81%D0%B0%D0%BD-%D0%B3%D1%8D%D1%85-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D1%82-%D0%BE%D0%BB%D0%B4%D1%81%D0%BE%D0%BD%D0%B3%D2%AF%D0%B9-dnn-mn/

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан