Эмийн сангуудад худалдаж буй эмүүдийг түүврийн аргаар сонгож, олон улсын лабораторид шинжлүүлье гэв

Эмийн сангуудад худалдаж буй эмүүдийг түүврийн аргаар сонгож, олон улсын лабораторид шинжлүүлье гэв

 

Эмийн чанар стандарттай холбоотой маш ноцтой асуудал УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдсан. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хар тамхи болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад бусад улс оронд зөвшөөрөгддөг, хямдхан чанартай эмийг оруулсан асуудал гарч байсан” гэж мэдэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал ” Монголд эмч нарын чадвар биш эмийн чанар дутагдаад байгааг бүгд хэлнэ. Иргэд эм хэрэглээд үр дүнд хүрэхгүй, чанаргүй, нөлөөгүй байна гээд бухимдаж байна. Магадгүй чанаргүй эмээс болж олон иргэд эмчилгээ авч чадахгүй нас барж байгаа байх. Миний бие ч энэ асуудлыг өөрийнхөө бие махбодь, сэтгэл санаагаараа туулаад гарсан.

Тийм учраас үнэхээр эмийн мафийн бүлэглэл байгаа эсэх, худалдаалагдаж байгаа эм чанаргүй, үр нөлөөгүй байгаа эсэхийг олж тогтоож асуудлыг тодорхой болгохын тулд “Хянан шалгах түр хороо”-г байгуулъя гэдэг санаачлага гаргаад байна.

Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 519 эм илрээд байна. Ийм эм хэрэглээд үр дүнд хүрэхгүй байна гэдгээ иргэд хэлж байгаа нь баримт юм. Нотлох баримт цуглуулж, үнэлээд шинжээчийг томилно. Эмч нарын чадвар биш эмийн чанар муу байгаа. Эмийн сангуудад худалдаж буй эмүүдийг түүврийн аргаар сонгож, олон улсын лабораторид шинжлүүлнэ” гэв.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан