Уханийн вирус судлалын лабораторийн гэрэл зураг олныг шоконд оруулав

Хоёр жилийн өмнө буюу 2018 онд Хятадын Ухань хотын вирус судлалын лабораторийн гэрэл зургууд нийтлэгдэж, тухайн үедээ олныг гайхшируулж, дургүйцлийг нь төрүүлж байсан билээ. Хүмүүс тус эрдэм шинжилгээний төвийг 1500 вирусийн дээжийг ямар нөхцөлд хадгалж байгааг хараад маш их сандарчээ. Уг зургийг China Daily сонинд 2018 онд нийтэлж байсан бол эдүгээ коронавирус тус хотоос дэгдсэнтэй холбоотойгоор Twitter-ийн хэрэглэгчид энэ зурагт гол анхаарлаа хандуулах болсон байна.
Зураг дээрээс харахад нэгэн лаборант бүсгүй хөлдөөгчнөөс дээж гаргаж ирж байгаа харагдана. Гэтэл дээж хадгалдаг хөлдөөгчний хаалга нь цан мөсөнд дарагдаж, битүүмжлэлийг хангах ёстой резин нь суларч унжсан байв.
Интернэт хэрэглэгчид “Манай гал тогооны хөргөгч эднийхээс хавь илүү юм байна” гэж шүүмжлэлийн үг хаяжээ.
12-1 Уханийн вирус судлалын лабораторийн гэрэл зураг олныг шоконд оруулав
Ухань хот CoViD-19 гэх үхлийн аюултай вирусийг дэлхий дахинд “бэлэглэсэн” билээ. Энэ цар тахал 160 гаруй мянган хүний амийг авч одсон. Энэ вирус хаанаас гаралтай болох нь одоогоор тодорхойгүй ч АНУ-ын зүгээс энэхүү Уханийн лабораторийг уг вирусийг бүтээсэн гэж нэг бус удаа мэдэгдэсэн аж. Гэхдээ одоогоор үүнийг нотлох баримт олдоогүй байна.
Эх сурвалж:life.ru
Орчуулсан Э.МАРТ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан