Агаарын бохирдол нэмэгдэхэд зүрхний хэм алдагдаж эхэлдэг


Хятадад 200 мянга  орчим хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар агаарын бохирдлын хэмжээ нэмэгдснээс хойших эхний хэдэн цагийн дотор зүрхний хэм алдагдалын эрсдэл мэдэгдэхүйц нэмэгддэг нь батлагдсан байна. Зүрхний хэм алдагдал нь зүрхний өвчин, зүрхний гэнэтийн үхлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Шанхай дахь Фудан их сургуулийн доктор Ренжи Чен "Бид орчны агаарын бохирдол зүрхний  хэм алдагдах эрсдэлтэй холбоотой болохыг олж мэдсэн.Эрсдэл нь агаарын бохирдолд өртсөнөөс хойшхи эхний хэдэн цагийн дотор үүссэн бөгөөд 24 цагийн турш үргэлжилж болно” гэжээ. Судалгаанд оролцсон Хятадын 322 хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 190,115 өвчтөн тосгуурын фибрилляци, тосгуурын лугшилт, дутуу цохилт, ховдол дээрх тахикарди зэрэг гэнэтийн зүрхний хэм алдагдах өвчнөөр шаналж байжээ. БНХАУ-ын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжаас хамаагүй дээгүүр байгаа бөгөөд судлаачид  эмнэлгүүдийн ойролцоох хяналтын станцаас агаарын бохирдуулагч зургаан бодисын концентрацид дүн шинжилгээ хийжээ.
Эдгээрээс азотын давхар исэл (NO2) нь зүрхний хэм алдагдалтай хамгийн их нөлөөтэй байжээ. Англид агаарын бохирдол ихтэй өдрүүдэд зүрх нь зогсох, цус харвах, астма өвчнөөр өвчлөх тохиолдол өсдөг нь судалгаагаар мөн батлагдаад байгаа юм. 2020 онд Британийн Зүрхний сан агаарын бохирдлоос үүдэлтэй цус харвалт, зүрхний шигдээсээр ирэх арван жилд 160 мянга гаруй хүн нас барж магадгүй гэж тооцоолжээ. Судалгаагаар агаарын бохирдлын хэмжээ нэмэгдснээс хойших эхний хэдэн цагийн дотор зүрхний хэм алдагдалын эрсдэл мэдэгдэхүйц нэмэгддэг нь батлагдсан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан