Exam phobia буюу шалгалтаас айх айдас жинхэнээсээ байдаг ба оюутнуудын дунд түгээмэл тохиолддог байна. Гэвч сурагчид өөртөө тусалж, сэтгэл санаагаа дээрдүүлэхийн оронд ачааллаа бүр их нэмэгдүүлдэг. Энэ нь тэднийг сэтгэлийн түгшүүр, биеийн хямрал, зарим тохиолдолд сэтгэл гутралд хүргэж болзошгүй юм. Мөн энэ айдас нь оюутнуудын сурлагын амжилтад нөлөөлөхүйц саад, тотгор учруулдаг байна.
Шинж тэмдэг: Нойргүйдэх, сэтгэл түгших, шалгалтын талаар болон дараах үйл явдлыг хэт ургуулан бодох, ходоод хямрах, халуурах, ядрах, эрч хүчгүй болох гэх мэт.
Хэрэв та ямар нэг зүйлээс айж эмээсэн гэдгээ цаг тухайд нь хүлээн зөвшөөрч чадвал айдсаа амьдралынхаа чухал боломжийг үгүй хийхээс өмнө ялан дийлэх боломжтой.
Exam phobia буюу шалгалтаас айх айдас үүсгэх түгээмэл шалтгаанууд:
1. Шалгалтандаа муу оноо авахаас айх
2. Хяналтгүй байх айдас
3. Бусдад шоолуулахаас айх
4. Ганц сорил, даалгаварт хэт их ач холбогдол, үнэ цэнийг өгөх
5. Өөртөө маш өндөр шалгуур тавих
6. Өөртөө гутрах
7. Өөртөө итгэх итгэлгүй, сөрөг зүйл ургуулан бодох
Энэ айдас таны хүүхдийн бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул эцэг эхчүүд ч хүүхдэдээ туслах хэрэгтэй.