Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ



Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяраар ахлуулсан үений мэс заслын баг Монгол Улсад анх удаа атгаал ясны дээд хэсгийн гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь авч мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
-засал-640x370 Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба энэ удаагийнх нь дээд мөчид хийсэн анхны тохиолдол юм. Энэхүү мэс заслыг хийснээр хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах, эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөнө. Уг эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.
-заслийн-баг-640x427 Монголд анх удаа дээд мөчний ясны том хэмжээтэй хавдрын хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Мэс заслын багт үений мэс заслын эмч Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, МХНТ-ийн мэдээгүйжүүлдгийн эмч Х.Баялагмаа, сувилагч Б.Түмэнжаргал, Ч.Лхагвасүрэн, Э.Долгорням нар оролцсон.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан