Хүүхдийн зүрхний хавсарсан хүнд мэс заслыг амжилттай хийлээ

Ч.ОЛДОХ
Улсын III  төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн Хүүхдийн зүрхний мэс заслын баг Фаллогийн дөрвөлсөн гажигтай хоёр  хүүхдэд төгс заслыг (complete repair) амжилттай хийлээ. Үүгээр хүүхдийн зүрхний хавсарсан хүнд гажгийн төгс засах мэс заслын эмчилгээ Монголд  нутагшиж эхэллээ гэж үзэж болох юм.
Фаллогийн дөрвөлсөн гажиг нь зүрхний хавсарсан хүнд гажигт тооцогддог. Ийм гажигтай хүүхдүүд ихэвчлэн гадагшаа  явж эмчлүүлэх эсвэл гадаадын мэргэжилтнүүд Монголд ирэхийг  хүлээж мэс засал хийлгэдэг байсан юм. Тэгвэл монгол эмч нар энэ мэс заслыг амжилттай хийснээр ийм оноштой хүүхдүүд  эх орондоо эмчлүүлэх бололцоо нээгдлээ.
 Улсын III төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын багт  Монголын шилдэг залуу эмч нар ажилладаг юм байна.
Эх сурвалж: www.Polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан