Сонсголоо эмчлүүлснээр зөнөгрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой


Сонсголоо эмчлүүлснээр дементиа (зөнөгрөх, тэнэгрэл) өвчнөөс 8 хүртэлх хувиар урьдчилан сэргийлэх боломжтой талаар Их Британийн The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
Тус сэтгүүлийн нийтлэлд “Сонсгол муудсанаар зөнөгрөх өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг ч сонсголын аппарат ашиглавал уг эрсдэлийг бууруулах боломжтой” гэж бичсэн байна.
Судлаачид Их Британийн Био банкны бүлгийн 437,000 гаруй хүнд судалгаа хийсэн байна. Хүн тус бүрийн хямралд өртсөн, сонсголын аппарат ашигласан эсэх, эрүүл мэндийн түүхийг судлаачид удаан хугацаанд ажиглажээ. Мөн тухайн хүмүүсийн дунд зөнөгрөх өвчтэй эсэхийг ч шалгасан хэмээн судалгаанд дурджээ.
Хятадын Шаньдун их сургуулийн профессор Дунгшан Жу “Дүлийрэл нь хүний амьдралын дунд үеэс эхлэн зөнөгрөх өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар нотлогдсон. Мөн сонсголын аппарат нь зөнөгрөлд үзүүлэх нөлөөллийг бууруулах хамгийн зардал багатай эмчилгээ байж болох юм” гэжээ.
Түүнчлэн судалгаагаар
  • Ганцаардал,
  • Нийгмээс тусгаарлагдах,
  • Сэтгэл гутрал зэрэг бусад хүчин зүйлээс илүү сонсгол муудах нь зөнөгрөх өвчинтэй нягт холбоотой гэсэн үр дүн гарсан байна.
Эх сурвалж:CNN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан