С.ЭНХБОЛД: Манай улсад амьсгалын аппарат 1087, Экмо аппарат гурав бий

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр дараах мэдээллийг танилцууллаа.
 
         Тэрээр “Өнөөдрийн байдлаар манай улсад 156737 хүн халдвар авсан байна. Үүний 2743 нь жирэмсэн эх, 33448 нь хүүхэд байна. Эдгэрсэн 152158 хүн байна. 774 хүн халдварын улмаас нас баржээ. Эмнэлгүүдэд нийт 1087 амьсгалын аппарат бий. Нөөцөд 100 гаруй аппарат байгаа. ЭКМО аппарат улсын хэмжээнд гурав байна. Нэг ЭКМО аппаратыг захиалсан ба хүлээлгэд байгаа. Манай улсад хоёр удаагийн давлагаа үүссэн. Өдөрт нийслэлийн хэмжээнд 500-600 тохиолдол бүртгэгдэж байна. Тархалтын түвшин тогтвортой байгаа. Бид улсын хэмжээнд долоо хоногт дунджаар 30-40 мянган РСR шинжилгээ хийдэг” гэлээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан