Өдөр тутмын амьдралын хэвшлээ зөв байлгахад л өвчнөөс сэргийлэх боломжтой. Ялангуяа хийнээс сэргийлэх боломжтой. Хамгийн түрүүнд зөв нойрсох хэрэгтэй.
Сарны хүч ид дэлгэрч байгаа оройн цагт буюу 23:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл зайлшгүй унтах ёстой.
Хүмүүс нойр их алдаж байна. Хүний нас ахих тусам хий махбодын бэлгэ чанар ихэсдэг. Мөн хаврын улиралд сэтгэлийн хямралд орох нь ихэсдэг.
Тиймээс хий хямарч байгаа улиралд сэтгэлзүйгээр маш тайван байх хэрэгтэй. Өөдрөг бодолтой амьдарч, амар амгаланг эрхэмлэх нь чухал. Хаврын сүүл сар, зуны эхэн сарын хувьд хэт хуурайшилтын үе болдог. Цас аль хэдийн орж дуусаад хур бороо орж эхлэх хараахан болоогүй байдаг.
Энэ улиралд гал махбод хийтэйгээ хавсарч, дэлгэрдэг. Тиймээс хаврын улиралд элэг, цөс, цусны өвчлөл сэдрэх магадлалтай.
Элэгний эмгэг архаг хуучтай хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт орж, эм эмчилгээ хийлгэх хэрэгтэй.