Хаврын улиралд хүмүүс ядаргаанд ордог гэж ярьдаг. Энэ нь хүйтний улирлаас дулаан улиралд шилжих явцат хүмүүсийн бодисын солилцоо өөрчлөгддөгтэй холбоотой гэнэ. Энэ үед хүмүүс зөв зохистой хооллож, аминд дэмээ хангалттай авч чадвал ядарч сульдах, нойргүйтэх зэрэг элдэв хууч өвчин сэдрэхээс сэргийлж чадна.
Гэвч урин цаг ирэнгүүт охид бүсгүйчүүд бие галбиртаа анхаарч байна хэмээн хоолоо сойж, дур мэдэн төрөл бүрийн хоолны дэглэм барьж эхэлдэг. Мэргэжлийн хүнээс зөвөлгөө авалгүйгээр хоолны дэглэм барих нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, аливаа хууч өвчнийг сэдрээдэг болохыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Тиймээс С амин дэмээр баялаг жимс ногоо, хонины, мах, өрөм, шар тосоор багсарч зуурсан арвайн гурил хүнсэндээ хэрэглэж сурвал ядарч сульдах, нозоорох зэргийг ажралгүйгээр хаврын улирлыг өнгөрөөх нь.
Харин хүйтэн ундаа, цай, ус, адуу, ямаа зэрэг сэрүүн чанарын хүнс хэрэглэх нь тохиромжгүй юм байна. Түүнчлэн хаврын хавсарга салхинд хатгаа тусах, өвдөгний үеэр өвдөх, харшлын гаралтай өвчин сэдэрдэг учир дулаан хувцаслах ёстой ажээ.