Ухаалаг цагаар дамжуулж хүний цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянах технологийн хөгжүүлэлтийг Apple компани хийж байна. E5 хэмээх тус технологи нь цусан дахь сахарын хэмжээг тогтоох, хянах үүргийг гүйцэтгэнэ. Ингэснээр арьс хатгах сорил шинжилгээ хийлгэх шаардлагагүй болох юм.
Тус компани энэ технологийг амжилттай нэвтрүүлж чадвал чихрийн шижин өвчний эсрэг ахиц дэвшлийг авчирч, эрүүл мэндийн салбарт чухал нөлөөтэй гэлээ.