Цусан дахь сахарын хэмжээгээ бууруулах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Чихрийн шижинтэй өвчтөнүүд байнгын хяналтад Дотоод шүүрлийн булчирхайн эмчийн хяналтад байх шаардлагатай. Ингэснээр цусан дахь глюкозын түвшингээ аль болох хэвийн хэмжээнд байлгах боломжтой болох юм.
Алхам №2
Өөрсдийн цусан дахь глюкозын хэмжээгээ хэдийд, ямар давтамжтай хянах нь олон хүчин зүйлээс хамаарна. Сахар багасгах эм уудаг, инсулин тарианд орсон хүмүүс цусан дахь сахарын хэмжээгээ өдөр бүр хэмжиж үзэх шаардлагатай. Учир нь өдөрт хэдэн удаа, хэдий хэмжээний тунгаар тарих инсулины тунг тодорхойлохын тулд хэмжилтийг өдөр бүр хийх шаардлагатай болдог.
Алхам №3
Хоолны дэглэмийг хөдөлгөөнтэй хослуулж чадсанаар глюкозын хэмжээгээ нэг түвшинд барьж болно. Хэрвээ цусан дахь глюкозын түвшинг тогтмол хянаж, тэмдэглэж байвал эдгээр арга хэмжээнүүд илүү үр дүнтэй хэрэгжих болно. Хоол хүнсэнд агуулагдсан нүүрс усны хэмжээг нарийн тооцож, өвчтний биед хэрхэн нөлөөлөхийг нь олж мэдэх боломжтой учраас хоол идсний дараа цусан дахь сахарын хэмжээгээ хэмжих шаардлагатай байдаг.
Алхам №4
Байнгын эрүүл хүнс хэрэглэх шаардлагатай. Мөн тогтмол цагтаа хооллох.
Алхам №5
Кофе, цай болон гаазтай ундаа зэргээс татгалзах хэрэгтэй.
Алхам №6
Сүү, тараг уух хэрэгтэй.
Алхам №7
Оройн цагаар архи согтууруулах ундаа болон илчлэг ихтэй хоол хүнснээс татгалзаарай.
Алхам №8
Та эрүүл мэндийнхээ төлөө илүүдэл жингээсээ хагацах хэрэгтэй.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn