Он гарснаас хойш 16 хоногт 13 хүн эзэнгүй нохойд хазуулж гэмтжээ

ГССҮТ-ийн хэмжээнд 2022 онд нохойд хазуулж гэмтсэн 3358 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 129 нь эзэнгүй нохойд хазуулж гэмтсэн байна. 2023 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар, нохойд хазуулж гэмтсэн 322 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 13 нь эзэнгүй нохойд хазуулж гэмтжээ. Иймд сар шинийн баярын өдрүүдэд нохойд хазуулж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гудамжаар явахдаа анхаарал болгоомжтой байх, айлд орохдоо нохойг уяатай эсэхийг лавлаж өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан