Сидней хотын удирдлага сарьсан багваахайн үхлийн аюултай вирусээс сэрэмжлүүлж эхэлжээ

Сидней хотын Эрүүл мэндийн яамнаас хэт халалтаас болж унаж гэмтсэн сарьсан багваахайнуудад ойртохгүй байх, тэдэнд тусламж үзүүлэхээр хүрэхгүй байхыг анхааруулж эхэлжээ. Эдгээр сарьсан багваахайнууд үхлийн аюултай вирус тээж байж болзошгүй учир ийнхүү сэрэмжлүүлж буй гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхний өдрөөс Сидней хотын цаг агаар огцом нэмэгдэж +40 хэмээс буухгүй болж, хэт халалтын улмаас 8 хүн нас баржээ. Агаарын хэм огцом нэмэгдсэн нь сарьсан багваахайн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нисч чадахгүй болох, олноороо үхэх болсон. Хашаанд нь унаж үхсэн сарьсан багваахайг цэвэрлэхдээ биед нь хүрсэн, халуунд балартаж манарсан сарьсан багваахайг барихдаа хазуулсан тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Сарьсан багваахайнд хазуулж, уруулснаар шүлсэнд нь агуулагдах лиссавирусын халдвар авах эрсдэл бий гэнэ. Сарьсан багваахайн лиссавирус нь нүд, хамар, шүлсэнд агуулагддаг аж. Австрали улсад уг вирусын халдвар сүүлийн 23 жилд бүртгэгдсэн маш аюултай вирусын нэг бөгөөд үхлийн аюултай гэдгийг Австралийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Өвчтэй эсвэл гэмтсэн сарьсан багваахайг олсон хэн бүхэн орон нутгийн зэрлэг ан амьтдыг аврах бүлэг рүү хандаж, уг амьтныг аврахыг оролдохгүй байхыг анхааруулж, хүүхдүүддээ энэ талаар хэлж анхааруулахыг уриалж байгаа юм.
Сарьсан багваахайд хазуулсан эсвэл хумсанд нь уруулж, бага гэлтгүй шарх авсан бол шархыг  таван минутын туршид савандаж угаах, ариутгах уусмалыг хэрэглэж цэвэрлэх, мөн яаралтай эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй аж
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан