Нохойд хазуулсан 9 иргэнд сүрьеэгийн вакцин андуурч хийхдээ 30 дахин нэмэгдүүлсэн тунгаар хийжээ


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг/2022.01.06/ Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар галзуу өвчний эсрэг вакциныг сүрьеэгийн вакцинтай андуурч иргэдэд тарьсан талаар мэдээлэл өгсөн юм.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нэгдүгээр сарын 1-ний өдөр дээрх үйл явдал Сүхбаатар аймагт болсон бөгөөд нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин бус, сүрьеэгийн вакцин хийж, эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар учруулсан ноцтой асуудал гарсанд ард түмнээсээ уучлалт хүсч байна гэсэн юм.
Нохойд хазуулсан 8-56 насны есөн хүнд галзуугийн вакцин хийх ёстой ч сүрьеэгийн вакцин андуурч хийсэн бөгөөд тэдгээр нь
  • 3 хүн – 3 удаагийн тун
  • 4 хүн-2 удаагийн тун
  • 2 хүнд 1 удаагийн тун буюу нийт 9 иргэнд 19 удаа хатгалт хийсэн байна.
Урьдчилсан байдлаар нэг иргэнд сүрьеэ өвчний вакцин хийгдэх хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хийсэн байна.
Уг асуудлаас үүдэн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдрөөс Сүхбаатар аймагт ажиллахаар болжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан