Мал, амьтны дунд галзуугын шинжтэй 37 тохиолдол бүртгэгджээ


Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол ГовьАлтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 16 сум, нийслэлийн 3 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 37 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс: тэмээнд 1(2.7%), мануулд 3(8.1%), эзэнтэй нохойд 7(18.9%), эзэнгүй нохойд 7(18.9%), үнэгэнд 7(18.9%), чононд 12(32.4%) уруулж ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан.
Мал, амьтны дунд галзуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ХӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
• Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
• Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
• Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
• Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
• Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан