Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс сурагчдын амралттай холбогдуулан дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.
- Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах,
- Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар таах, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай,
- Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх,
- Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх,
- Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх,
- Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй),
- Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх,
- Тогтмол цагт унтуулж сургах (22.00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)