Дэлгэцийн хамааралтай болсон үед илрэх шинж тэмдгүүд


Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг дэлгэцийн донтолтоос сэргийлэх зөвлөмжийг НЭМҮТ-өөс гаргажээ. 3-6 хүртэлх насны хүүхэд өдөрт 30-45 минут, 6-12 насны хүүхэд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж ДЭМБ-аас зөвлөдөг. Харин дэлгэцийн хамааралтай болсон үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.
Үүнд:
  • Гар хуруу өвдөх
  • Нүд хуурайших
  • Дархлаа муудах
  • Биеийн жин буурах
  • Өсөлт удаашрах
  • Уур уцаартай болох
  • Нийгмээс тусгаарлагдах
Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө:
  • Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах, тэдэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрүүлж, цаг гаргах
  • Хүүхдийнхээ зөв үйлдлийг үргэлж сайшааж, урамшуулж байх
  •  Хүүхдийнхээ сонирхлыг байнга дэмжиж, сонирхлоо хөгжүүлэх боломж бололцоогоор хангах
  • Хүүхдэд гэртээ тав тухтай байх боломж, бололцоо бүрдүүлэх
  • Хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулан, багштай нь байнга холбоотой байхыг зөвлөлөө. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан