Б.Болдсайхан эмч Токио дахь монголчуудад үнэ төлбөргүй үзлэг хийнэ


Зүрхний Б.Болдсайхан эмч Япон улсын Токио хот дахь Монголчууддаа үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.
Тодруулбал: Тэрбээр өөрийн цахим хуудастаа "
"2022-XI-18-24нд Токиод энэ буудалд бууна. Токио хавид байдаг, Эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асууудалтай монголчууд байвал: үзүүлээд Үнэгүй зөвлөгөө авч болно шүү.… Япон, Солонгос, АНУ, Европ-с олон монголчууд мсж-р зөвлөгөө авдаг ( ялангуяа даатгалгүй н).. би өөрөө Токио их сургуулийн эмнэлэгт хавдарын 1 шинжилгээ хийлгэх юм .. зүгээр суухаар 2-3 хүн ч болтугай үзээд туслачихвал гэж санаад ( жич: над ямар нэг тусламж огт хэрэггүй: бүгдийг төлөвлөөд захиалсан)" хэмээн нийтэлжээ.
Хэдийгээр өөрөө 2021 оноос ходоодны хавдраар өвдөж олон удаагийн хими эмчилгээнд орж байгаа ч өнгөрсөн хугацаанд Монгол орноороо тойрон зүрхний өвчтэй хүүхэд, насанд хүрэгчдэд үзлэг эмчилгээ үнэ төлбөргүй хагалгааг хийсээр яваа ачтан билээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан