Б.Болдсайхан эмчээр мэс засал хийлгэсэн Киргиз хүүхдүүд эдгэжээ


"Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан эмчийн удирддаг "Хязгаараас чинад" төслийн баг зүрхний хагалгаагаа хийсээр байгаа. Тэднийг Киргиз улсаас хоёр хүүхэд зорьж ирэн хагалгаагаа хийлгээд байгаа юм. Тэдгээр хүүхдүүд нь хавсарсан хүндэрсэн зүрхний асуудалтай байжээ.
 Билал, Дастан нарын биеийн байдал сайжирч, 100 хувь эдгэн нутаг буцах гэж байгаа сайхан мэдээг дуулгажээ.
Киргизээс ирсэн хоёр хүүхдийг Б.Болдсайхан эмч өөрийн биеэр ирэх ням гарагт хүргэж өгөх юм. Тэдний замын зардлыг Хүннү Эйр ХХК хариуцахаар болжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан