Б.Болдсайхан эмчийн хагалгаа амжилттай болж, эх орондоо ирж байна

"Зүрхний" гэгддэг Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдарын улмаас эмчилгээ хийлгэхээр 2021.01.22-ний өглөө МИАТ-ын ачааны карго нислэгээр БНСУ-ыг зорьсон.
Тэрбээр зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийг аврах, амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг санаачлан, 2020 оны тавдугаар сараас эхлэн хүүхдүүдэд хагалгаа хийж буй юм. Тэд одоогийн байдлаар 40 гаруй хүүхдэд мэс засал хийсэн нь бүгд амжилттай болоод байна. 2027 он гэхэд 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх зорилго төслийн багт байдаг. Тэгвэл тун саяхан  “Зүрхний болон гол судасны төрөлх гажигийн мэс заслын“ эмчилгээний зардлыг улсаас даах шийдвэр гарсантай холбогдуулан Б.Болдсайхан эмч байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “Бүүр инээд баяр хүрээд байна... Гэхдээ бас зөрүү хаах хандив хэрэг болно оо. Хавсарсан, хүндэрсэн, өөр өвчин даамжирсан... гээд... гэхдээ л ихэнх зардал даатгалаас. Өдий хүртэл дэмжсэн бүх хүмүүст, хандив өгсөн 700-аад ХҮН, 30-аад байгууллагад гүнээ мэхийн талархмой” гэжээ. БНСУ руу хорт хавдраа эмчлүүлэхээр нислэг үйлдэхээс хэдхэн цагийн өмнө Б.Болдсайхан эмч "Зүрх мартахгүй" төслийнхөө хүрээнд зүрхний ховдолын цоорхой нөхөх хагалгаагаа амжилттай хийгээд мордож байв.
Тэгвэл "Зүрх мартахгүй" төслийн санаачлагч, зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайханы өөрийн хагалгаа, эмчилгээ нь амжилттай болж, өнөөдрийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж байгаа юм байна.

https://news.zindaa.mn/3ll8
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан