Японы нийслэл Токиод Covid-19 халдварын тохиолдол хоёр өдөр дараалан 1000-аас дээш бүртгэгджээ

Японы нийслэл Токио хотод 1-р сарын 9-ны ням гаригт Covid-19 халдварын 1223 тохиолдол бүртгэгдэж, халдвар хотын хэмжээнд хоёр өдөр дараалан 1000-аас дээш давсан байна. Халдвар хурдацтай тархаж байгаа бөгөөд 9-ний өдөр халдвар авсан 1223 хүний 41 орчим хувь нь буюу 504-ийг 20 насныхан, 19 орчим хувь буюу 232 -ийг 30 насныхан эзэлж байгаа аж.
Халдвар авсан залуучуудын бараг тал нь буюу 617 нь Сovid-19 халдварын эсрэг хоёр тун вакцинд хамрагдсан байжээ.
Токио хотын захиргаа Omicron омгийн халдвар авсан бүх өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд 1-р сарын 7-ны өдрөөс хөнгөн буюу шинж тэмдэггүй тохиолдлыг гэрээр болон зочид буудалд байрлуулан эмчилж байгаа аж.
Токиогийн амбан захирагч Коикэ сэтгүүлчдэд “Халдвар маш хурдацтай тэлж байна. Токио дахь халдварын тоо болон дотоодын халдварын тоо мэдэгдэхүйц өссөн. Иргэд та бүхнийг Омикрон омогоос өөрийгөө хамгаалахыг хүсч байна” хэмээн хэлжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан