Анх Энэтхэгт улсад бүртгэгдсэн коронавирусний “Дельта” омог халдвар авсан хүний ходоод, гэдэсний хямралд хүргэж байна гэж Оросын эмч нар анхааруулжээ. Энэ нь хэвлий орчим хүчтэй өвдөх, суулгах, бөөлжих зэрэг хэлбэрээр илэрч байна.
Энэхүү шинж тэмдгүүд ханиах, бие сульдах, үе мөч шархирч өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгүүд дээр нэмэгдэж байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
“Дельта” хувилбарын халдварыг “ходоодны хам шинж” буюу “ходоодны ковид” гэж мэргэжилтнүүд нэрлэх болжээ. Уханийн хувилбарын үед илэрдэг үндсэн шинж тэмдэг “Дельта” хувилбарын халдварын үед ч мөн илэрсэн хэвээр байгаа аж. Бүх халдварт өвчний үед өндөр халуурах шинж тэмдэг байсан, байсаар байна гэж мэргэжилтнүүд ярьжээ.
Коронавирус хувьсан өөрчлөгдөж, улирлын халдварын “дүрд хувирч” байна. Халдвар хамар шархирах, хоолой өвдөх, гэдэс хямрах зэрэг үндсэн шинж тэмдгээр илэр байгаа бол үнэрлэх чадвар алдагдах шинж тэмдэг тийм ч түгээмэл бус болжээ. Коронвирусний халдварыг энгийн улирлын ханиаднаас ялгахад хүнд тулд заавал эмчид хандахыг эмч нар зөвлөж байна.