Эрчимтэй дасгал хийхгүй бол 2030 оноос эхлэн архаг хууч өвчин огцом нэмэгдэнэ


Дэлхийн эрүүл  мэндийн байгууллага шинэ тайландаа хөдөлгөөний хомсдол ихээхэн хохирол учруулахаар байгааг тодотгожээ. Уг тайланд 2030 он гэхэд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний бараг хагас тэрбум шинэ тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолсон байна. ДЭМБ  194 орны ард иргэдийн дунд дасгал хөдөлгөөнийг хэр давтамжтай хийдэг болон улс орнуудын  биеийн тамирын дасгал сургуулилтыг дэмжих бодлогод дүн шинжилгээ хийжээ. Тайлангийн нэг хэсэг болгон зохиогчид 2030 он хүртэл хөдөлгөөний түвшин яг одоогийнх шиг   хэвээр байвал эрүүл мэндийн системд ямар нөлөө үзүүлэхийг  тооцоолсон байна. Эдгээр тооцооллыг “Lancet” сэтгүүлд нийтэлжээ. Гэвч олон судалгаагаар хүний наснаас үл хамааран ямар ч дасгал хөдөлгөөн нь хүмүүсийг эрүүл байхад тусалдаг болохыг харуулжээ. Бусад судалгаан дээр үндэслэн зохиогчид зүрхний өвчин, цус харвалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэх  өвчин гэх мэт долоон үндсэн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, дараагийн арван жилд бий болох биеийн хөдөлгөөний дутагдалтай холбоотой урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийн талаар судалгаа хийжээ. 2020-2030 он хүртэл дэлхий даяар ийм эмгэгийн 500 сая шинэ тохиолдол гарна гэж судлаачид тооцоолсон байна.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан