Та хэдэн ч настай байсан дасгал хийх нь танд сайнаар нөлөөлөх болно. Тамхи татдаг, чихрийн шижин өвчтэй болон зарим хүнд өвчтэй хүмүүсээс илүү хөдөлгөөний дутагдалтай хүмүүс нас барах нь их байдаг гэнэ
Та хэдэн ч настай байсан дасгал хийх нь танд сайнаар нөлөөлөх болно. Тамхи татдаг, чихрийн шижин өвчтэй болон зарим хүнд өвчтэй хүмүүсээс илүү хөдөлгөөний дутагдалтай хүмүүс нас барах нь их байдаг гэнэ. Үүнээс гадна гүйлтийн зам дээрх туршилтад оролцсон хүмүүсээс идэвхигүй хөдөлгөөнтэй хүмүүсийн бөөрний үйл ажиллагаа муу байжээ.
Өвчтөнгүүд туршилтанд оролцож өөрийн биеийн байдлыг өөрсдөө тайлбарлах биш харин эмнэлгээс тэднийг удаан хугацааны турш гүйлтийн зам дээр гүлйгэн туршилт хийж баталгаатай хариуг гаргасанд Жаберын судалгааны давуу тал оршино. Харин дараа нь дасгал сургуулилтын талаар судалгааг асуулгын тусламжтайгаар тодорхойлсон аж. Хөдөлгөөнгүй амьдралын хэв маягтай хүмүүс хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг баримталдаг хүмүүсээс 500%-иар илүү аюулт өвчин тусах магадлал өндөр байжээ.
Үүнээс гадна эрдэмтэд хааяа дасгал хийдэг хүмүүс болон тогтмол дасгал хийдэг хүмүүсийн дунд судалгаа явуулсан байна. Тэгэхэд эхний бүлэгт ямар нэгэн өвчин тусах магадлал 390% байсан гэнэ. "Дасгал сургуулилт хийхийн ашиг тусыг тоочоод баршгүй" хэмээн Жабер эмч хэлжээ. Харин хөдөлгөөнгүй амьдарснаар та өөрийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа гэдгээ мартаж болохгүй. Идэвхитэй амьдралыг дэмжицгээе.
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | www.solongonews.mn/ |