Өдөрт 30 минут алхахад хорт хавдар тусах эрсдлийг 40 хувь бууруулна


Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.
Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Идэвхтэй хөдөлгөөн нь халвдварт бус өвчнөөс сэргийлэх эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Манай орны хувьд 5 хүн тутмын 1 буюу 20,5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй, 15-34 насны хүн амын 3 хүн тутмын 1 буюу 36,5 хувь, 35-64 насны хүн амын 5 хүн тутмын 1 буюу 18,4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшингээр дунд, хангалтгүй (D,Fүнэлгээтэй байна. Энэ үзүүлэлт нь 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас 1 дахин бага, өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй байгааг 2016 оны Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүнд дурджээ. Та өдөрт 30 минут алхсанаар дараах эерэг нөлөөг үзүүлнэ.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан