САХАРЫН ӨВЧТЭЙ ХҮН 70 САЯД ХҮРНЭ


2030 он гэхэд манай гаригийн 70 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвчилнө гэсэн тооцоог америкчууд хийжээ. Үүний талаас илүү буюу 40 сая хүн нь уг өвчний эсрэг инсулин тарианд орохоос өөр аргагүй болох аж. Хэрвээ энэ үнэн бол дэлхийн эмийн компаниудын бүх хүчин чадлаараа үйлдвэрлэсэн инсулин тариа дээрх 40 сая хүний дөнгөж талд нь хүрэхтэй үгүйтэй хэмээн Lancet Diabetes and Endocrinology сэтгүүлд бичжээ.
Хүндэрвэл үхэлд ч хүргэх аюултай энэ өвчнөөр африк, ази, номхон далайн орнуудын хүмүүс илүүтэй өвчлөх болсныг эмч нар сануулж байна. Ази гэдэг ангилалд манай Монгол улс ч бас орно. Хүмүүс бид чихрийн шижин өвчин буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаас болдог гэж ойлгодог. Гэвч сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэглээ, мөн архидалт, тамхидалт нь манай дэлхийн хүмүүсийг чихрийн шижинтэй болоход хамгийн ихээр нөлөөлж байгаа болохыг эрдэмтэд тогтоожээ.
Инсулин нь чихрийн шижин өвчний хүндэрсэн хэлбэр болох нэг, хоёрдугаар шатандаа орсон хүмүүст хийдэг тариа бөгөөд өнөөдөр дэлхий даяарх ийм өвчтөнүүдийн дөнгөж тал хүрэхгүй хувь нь уг тариаг тогтмол хийлгэж чадаж байгаа аж.
Энэ аюулт өвчний сүүлийн шат нь хэт таргалалтанд хүрэх, хөл хавагнаж идээлэх, мөн амьдралын ямар ч эрч хүч, идэвхгүй болох хэлбэрээр илэрдэг юм. Манай улсад ийм төрлийн өвчтэй 60-80 мянган хүн байдаг гэсэн судалгаа бий. 1999 оны байдлаар энэ тоо 30 мянга байжээ. Гэвч эмч нарын хэлж буйгаар чихрийн шижин буюу сахартай хоёр хүн тутмын нэг нь өөрийнхөө өвчнийг мэдэхгүй явдаг хэмээн үздэг байна.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан