Сүүлийн үед олон оронд коронавирусийн халдвар авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт томуугийн улирал эхлэхтэй зэрэгцэн ирэх саруудад коронавирус, халдварт ханиад зэрэг бусад вирус дэлгэрч болзошгүй, улс орнууд хуумгай хандаж болохгүй гэж ДЭМБ-ын удирдлага 10-р сарын 5-нд мэдэгдлээ.
Тодруулбал ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус: "Сүүлийн үед Европын зарим орнууд коронавирусийн халдвар авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, нас барсан тохиолдол нэмэгдэж байгааг мэдээлсэн байна.
Энэ нь цаг агаар хүйтэрч, хүмүүс битүү орчинд илүү их байх болсонтой холбоотой. Мөн ихэнх улс орнууд коронавирусийн тархалтыг хяналтдаа авах арга хэмжээ хэрэгжүүлэхээ больсноос болсон юм.Коронавирусийн халдварын үед улс орнуудын авч байсан арга хэмжээ томуугийн тархалтыг бууруулахад ашигтай байсан боловч "эдгээр арга хэмжээнүүдийн ихэнхийг нь цуцалсан тул халдварт ханиад дахин сэргэсэн байна. Улс орнууд үүнд хуумгай хандах ёсгүй" гэжээ.
Мөн ДЭМБ-ын яаралтай тусламжийн хөтөлбөрийн техникийн захирал Мария ван Керкхофер, коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ач холбогдлыг дахин онцлон тэмдэглэж, энэ нь эмзэг бүлгийн хүмүүст хүнд өвчин тусах, нас барах эрсдэлийг бууруулахад үр дүнтэй эмзэг бүлгийнхэнд халдварт ханиадны вакцин хийлгэхийг зөвлөжээ.
Г.Бямбаhttps://www.sonin.mn/news/culture/133207