Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковид-19 вирусын халдвар нь хүний бие эрүүл мгэндэд өөрчлөлт оруулж, цаашлаад эрдэнэт хүний амь эрсдэхэд хүргээд байсан билээ. Энэ нь дэлхий дахинд болон манай оронд хамгийн том асуудал болоод байв. Төр засгаас иргэддээ үүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тусламжийн вакцин, аль эсвэл туршилтын вакциныг заавал хийлгэхийг шаардаж, хөл хорио тогтоосон. Ингэж өвчнийг ялан дийлсэн гэдгээ зарлаад байлаа. Гэвч эдгээр олон нэршил, үйлдвэрийн вакцин нь хүний цус өтгөрөлт, судсанд бөглөрөл үүсгэх, тархины цус харвалтыг бий болоход ихээр нөлөөлдөг аж.
ЭМ БЭЛДМЭЛИЙН ЗҮЙ БУС ХЭРЭГЛЭЭ НЬ ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТЫН ГОЛ ШАЛТГААН БОЛДОГ
Монгол улсын хэмжээнд нийт хүн амын нас баралтын шалтгааны эхний гуравт тархины цус харвалт бүртгэгддэг байна. Жил ирэх тусам үүний тоо баримт улам нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ талаар мэдрэл судлалын эмч П.Дуламрагчаагаас тодрууллаа. Тэрбээр “Цус харвалт нь хүн бүрт өөр, өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг.
Харвалтын улмаас гар, хөл саажиж, хөдөлмөрийн чадвараа алдах, оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг. Шалтгаан нь цусны даралт ихсэх, тархин дах гэмтэл, эм бэлдмэлийн зүй бус хэрэглээ, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь гол нөлөөг үзүүлж улмаар хүнийг үхэлд ч хүргэдэг.
Бүтэн цус харвалт болон тал цус харвалт гэж хоёр ангилан үзнэ. Бүтэн цус харвалтын үед ухаан алдах, таталт өгөх, булчин хөших, үйл ажиллагаа алдагдах гэх мэтээр илэрдэг байна. Тал цус харвалт нь харах, сонсох, үнэрлэх, мэдрэх зэрэг мэдрэмжүүдийг алдах гэх мэтээр шинж тэмдэгтэй байна. Эмчилгээний хувьд өвчтөн бүрт өөр, өөр байх бөгөөд таны биеийн байдал болон өвчний хүндрэлээс шалтгаалдаг банйа. Мэргэжилтнүүдийн зүгээс нүүрс усны агууламж багатай, өөх тосны өндөр агууламж бүхий дэглэмийг санал болгодог” гэв. Монголд энэ төрлийн өвчин нь улам залуужиж байгаа нь илүү айдас төрүүлж байна.
Өдөр тутмын амьдралтын хэв маягаа зөв чиглүүлэх, хоол хүнсэндээ анхаарал хандуулахын зэрэгцээ тархины гэмтэл бэртлээс болгоомжлох нь таныг энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нөлөө үзүүлдэг байна. Эцсийн эцэст эмчийн заавар зөвлөмжөөр явах нь хамгийн зөв гэдгийг албаны эх сурвалжууд онцолж байлаа.
2019 оноос 30-аас дээш насныханд буюу залуучуудад тархины цус харвалт нэмэгджээ
Манай улсад 2013 оноос хойш жилд дунджаар шинэ харвалтын тохиолдол 5-6.5 мянга орчмын хооронд хэлбэлзэж байгаа гэсэн статистик тоо баримт байгаа аж. Цөөн хүн амтай орны хувьд энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Холбогдох албан тушаалтнуудын мэдээлж байгаагаар " Харин сүүлийн жилүүдэд буюу корона вирусын дархлаажуулалтын ажил өрнөж эхэлснээс хойш энэ тоон үзүүлэлт эрс нэмэгдсэн.
Үүнд 40-өөс дээш насны хүмүүс харвах эрсдэл өндөр байдаг. Гэвч 10 орчим жилийн өмнө ахимаг насны хүмүүст тохиолддог байв. Корона вирусын дараа огцом залуужиж, залуучууд ээлж нэгээр нас барах хамгийн хүнд асуудал болсон" гэлээ. Иргэд вакцин хийлгэсний дараа толгой эргэх, халуурах шинж тэмдгүүд ихээр илэрч эмнэлэгийн тусламж авахад хүртэл тулаад байсан үе саяхан. Мөн вакцинжуулалтад хамрагдсаны дараа ямар нэгэн цусан хангамж нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй бол судас бөглөрөх, улмаар тархины аль нэг хэсэгт тархины үхжил үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, судас хөгжихдөө нэг газраа цүлхийх магадлалтай бөгөөд цүлхэн нь хагарах аюултай байдаг.
Судасны цүлхэн, бөглөрөлд вакцин хамгийн ихээр нөлөөлж байж болзошгүй юм.
Төр засаг, эмнэлэгийн байгууллагууд вакциндаа хамрагдахыг уриалах боловч цар тахлаас илүүтэй, жил ирэх тусам залуусын амь насыг авч одсон тархины цус харвалтын гол шалтгаанууд бий болж байна.
https://ergelt.mn/news/123/single/24249