Мигрень: Толгой өвдөхөөс хэрхэн ангижрах вэ?


З.БАТЦЭЦЭГ
 
 
Хүмүүсийн 15% нь мигрень өвчнөөр өвчилдөг бөгөөд энэ нь өдөрт хэдэн мянган хүн эмчид ханддаг гэсэн үг боловч цөөхөн мэргэжилтэн л асуудлыг шийдвэрлэхэд тусалж чадна. Яагаад остеопати нь мигреньтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд ямар аргын тусламжтайгаар та өөрөө өөртөө туслах боломжтой талаар остеопатик эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, байгалийн гаралтай залуужуулах Faceplastic аргын зохиогч Алесь Улищенко ингэж ярьсан байна. 
 
Мигрень гэж юу вэ?
Мигрень бол толгой өвдөх өвөрмөц хэлбэр юм. Хүчтэй, ихэвчлэн тэвчихийн аргагүй таллаж өвддөг, дотор муухайрах, бөөлжих, гэрэл, дуу чимээнд мэдрэг болох зэрэг бусад таагүй шинж тэмдэг дагалддаг. Үргэлжлэх хугацаа хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл. Ихэнх эмч нар толгойн өвчнийг шинж тэмдгийн аргаар эмчилдэг. Өвдөлтийг намдаах, толгойн цусны эргэлтийг сайжруулахад чиглэсэн эмүүд өгдөг. Гэхдээ толгой өвдөх жинхэнэ шалтгаан нь юуны түрүүнд механик хүчин зүйл юм. Толгойд өвдөлтийг хүлээж авдаг 2 бүтэц байдаг. Тархины хатуу бүрхүүл, судаснууд. Толгой өвдөх нь венийн зогсонги байдлаас үүдэлтэй байж болно. Толгойн венийн синусууд нь тархины хатуу бүрхүүлээр дамждаг. Зогсонги үйл явц нь толгой өвдөхөд хүргэдэг. Мигрень үүсэх шалтгаан нь гавлын яс, хүзүүний гэмтлээс үүдэлтэй судасны спазм байж болно.
 
Өрцтэйгөө ажилла
Өрц бол нэг төрлийн биеийн бүлүүр юм. Цээжний болон хэвлийн хөндийн эрхтэнүүдийг хөдөлгөдөг. Хэрэв энэ нь чангаралтай байх юм бол (энэ нь бүх оффисын ажилчдад тохиолддог!) дотоод эрхтэн, багана нуруунд нөлөөлдөг. Зогсонги байдал үүснэ. Толгойноос венийн цус, лимфийн гадагшлах урсгал бас алдагддаг. Энэ нь толгойг өвдөхөд хүргэнэ. 
 
Тиймээс хэрэв та мигрень өвчнөөс салахыг хүсч байвал өрцөө хөдөлгө. Стрельниковын амьсгалын дасгал, гимнастик туслах болно. Тэдгээрийг интернетээс олж болно.
 
Хүзүүгээ сунга
Хүзүү толгойг удирддаг гэдэг үгийг та сонссон уу? Хүзүүгээр маш олон судас, мэдрэл дамждаг, өөрөөр хэлбэл цус орж, гадагшлаж байдаг гэсэн үг. Хүзүү нь толгой ба их биеийг холбосон гүүр юм. Гүүр эвдэрвэл гарамны нэг тал, нөгөө тал хоёулаа хохирдог. Венийн судас зогсонги байдлаас болж  тархи шим тэжээл бага авдаг. Тэгээд толгой өвдөнө. Толгойн өвдөлтийг намдаахын тулд толгойн ар талын булчинд массаж хийж, хүзүүний ар талыг сунгана.
 
Нүдээ амраа
Нүдний булчингийн чангарлын улмаас толгой нь өвдөж болно. Хэрэв та хараа муутай ихэвчлэн нүдээ онийлгодог, компьютер дээр маш их ажилладаг, эсвэл таны үйл ажиллагаа нь харааны идэвхтэй төвлөрлийг шаарддаг бол магадгүй эдгээр булчинг нь чангарсан байдаг. Мөн толгойн бүх бүтэц хоорондоо холбоотой байдаг. Нэгийн хурцадмал байдал нь нөгөөдөө нөлөөлнө. 
 
Нүүр засах, остеопати хийх аргуудаар нүдний хөдөлгөөний булчингуудтай ажиллах боломжтой. Курс эмчилгээний дараа өвчтөнүүд мигрений тухай мартдаг. Биеэ даагаад нүдний ямарч дасгал хийсэн болно.  
 
Тайван байх
Сэтгэл хөдлөлийн хэт ачааллаас болж толгой өвдөж болно. Жишээлбэл та нэг зүйлд санаа зовоод, үргэлж энэ тухайгаа бодох. Сэтгэлийн түгшүүр, стресстэй байх. Ингэснээр тархи амардаггүй. Тархи амарч байх ёстой. Мэдээж бүрмөсөн мартаж чадахгүй, гэхдээ аливаа зүйлийг өөрчлөх, эерэгээр харж сурах нь орчин үеийн хурдан амьдралын нөхцөлд зайлшгүй шаардлагатай юм. Оюун санаа, мэдрэмж хоёрын тэнцвэрийг эрэлхийл. Иог нь сэтгэлзүйн эмчилгээний курс болдог. 
 
Эрүүл хүнс хэрэглэх
Зарим хоол хүнс толгой өвтгөдөг гэдгийг та мэдэх үү? Эдгээр нь бодисын солилцоог алдагдуулдаг өөх тос, давслаг хоол, түргэн хоол, лаазалсан хоол юм. Мөн бяслаг, самар, чидун, хүн бүрийн дуртай авокадо, учир нь тэдгээр нь тирамин агуулдаг. Энэ нь даралтыг нэмэгдүүлж, улмаар толгой өвдөхөд хүргэдэг. Хэрэв та толгой өвдөх гэж юу болохыг мартахыг хүсч байвал хоол тэжээлийн хүчин зүйлийг үл тоомсорлож болохгүй. Бидний гадаад төрх, мэдрэмжийн 80% нь идэж байгаа зүйлээс хамаарна. 
Мигрень эмчлэх арга нь гүнзгий бөгөөд шинж тэмдгүүдэд бус харин шалтгаанд төвлөрөх ёстой. Шалтгаан, үр дагавар дээр цогцоор нь ажиллаж байж баталгаатай үр дүнд хүрнэ. 
Эх сурвалж: zms.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан